Image description

Алсын хараа

Монгол Улсын хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэгч байр суурьтай иргэний нийгмийн байгууллага болно.
                        

Image description

Үнэт зүйл, зарчим

• Бие даасан байдлыг хангах
• Хууль ёс, ёс зүйг баримтлах
• Мэдлэг, чадварыг эрхэмлэх
• Эрдмийн эрх чөлөөг хүндэтгэх
• Бүтээлч, эвсэг, чадварлаг хамт олон

Image description

Эрхэм зорилго

Судалгаанд суурилсан, шинэ санаа, санаачилгыг дэвшүүлэх, нэвтрүүлэх замаар Монгол Улсын эрх зүйн хөгжлийг дэмжиж, шударга ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Үйл ажиллагааны чиглэл

Эрх зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, сургалт зохион байгуулах.

 

Хууль зүйн судалгааг дэмжих, хөгжүүлэх, судалгааны бүтээлийг түгээх.

 

Эрх зүйн бодлогын болон хавсарсан судалгаа хийх.

 

Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үнэлгээ мониторинг хийх.

Байгаль орчин, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах.

Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан

Хууль зүйн чиглэлээр гарч байгаа бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтэн, судлаач, багш оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэхэд нөлөөлөх, Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор www.legaldata.mn үүсгэн ажиллуулж байна. Дараах төрлийн бүтээлүүдийг тус сайтаас унших боломжтой:

+

Эрх зүйн шүүмж, доктор, магистр, бакалаврын зэрэг хамгаалсан бүтээл

+

Бодлогын судалгаа, зөвлөмж, гарын авлага аргачлал, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ

+

Нэг сэдэвт бүтээл, хууль зүйн нэр томьёоны тайлбар толь, ном, мэргэжлийн сэтгүүл, мониторингийн тайлан, илтгэл, хууль тогтоомж, эрх зүйн актын эмхэтгэл

ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Шүүхийн хараат бус байдлын талаар бодлогын судалгаа болон хөндлөнгийн мониторингийг гүйцэтгэж байна.

“Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат хараат бус байдал: Шүүгчийн томилгоо” бодлогын судалгаа.

Шүүх хуралдааны ажиглалтын хүрээнд цуглуулсан мэдээлэд 2017, 2018, 2019 онд дүн шинжилгээ хийж, шүүх хуралдааны ажиглалтын тайлан боловсруулсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох, томилох ажиллагаа”-ны мониторинг.

Шүүгчийн томиолгооны хөндлөнгийн мониторинг.

ОНЦЛОХ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ

Хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хувь нэмрээ оруулах, хууль зүйн судалгааны бүтээлийн цахим санг хөгжүүлэх үндсэн зорилго болон стратеги төлөвлөгөөний хүрээнд:


Хамтран ажиллагч байгууллага

ШИНЭ МЭДЭЭ

Image description

#legalTalks подкастын 7 дахь дугаар

Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяа багштай сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

Дэлгэрэнгүй
Image description

“Оюуны уулзвар 20.01” арга хэмжээ

“Оюуны-Инноваци” ТББ-ын гүйцэтгэсэн судалгааны ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэж байгаа судалгааны танилцуулав.

Дэлгэрэнгүй
Image description

“Шүүхийн ажиглалтын гарын авлага”

Шүүхийн ажиглагч нарт зориулсан хялбарчилсан гарын авлагыг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар боловсрууллаа.

Дэлгэрэнгүй

Манай хамт олон

2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хувь нэмрээ оруулах, хууль зүйн судалгааны бүтээлийн цахим санг бий болгох үндсэн зорилготой.

Манай хамт олон хууль зүйн салбарын чадварлаг хүний нөөцтэй, Англи, Герман, Орос хэлний мэргэжлийн түвшний мэдлэгтэй хуульч, судлаачидтай.

Холбоо барих
Image description Удирдах зөвлөлийн дарга

Т.Алтангэрэл


Image description Удирдах зөвлөлийн гишүүн

Ж.Эрдэнэбулган


Image description Удирдах зөвлөлийн гишүүн

М.Мөнхжаргал


Image description Удирдах зөвлөлийн гишүүн

Т.Мөнх-Эрдэнэ


Image description Удирдах зөвлөлийн гишүүн

Ж.Энхсаруул


Image description Удирдах зөвлөлийн гишүүн

Б.Эрхэмбаяр


Image description Гүйцэтгэх захирал

П.Баттулга


Image description Менежер

Б.Төрболд


Холбоо барих:

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
Оюутны гудамж 16/3 “Юнити центр”, 4 давхар 405 тоот.
Цахим хуудас: www.legaldata.mn
Instagram: oyunii_neelt